Манай "Sainshand Broadcasting System" телевиз нь 2006 оны 11-р сард Дорноговь аймгийн төв Сайншанд хотын иргэдийг орон нутгийн мэдээллээр цаг алдалгүй хүргэх зорилгоор байгуулагдсан. Манай телевиз нь орон нутагт болж буй мэдээллийг Сайншандын үзэгчдэд хүргэж бөгөөд олон хөтөлбөр нэвтрүүлгийг хүргэж байна. Үүнээс дурдвал "24 цаг" мэдээллийн хөтөлбөр, хүүхдийн "Оньс", залуусын цэнгээт "Ороод гаръя", "Такси шоу" бөгөөд манай "Сайншанд радио" ФМ 107,5 өглөөний 8 цагаас үдшийн бүрий хүртэл Сайншандын болон Сайншандын орчим Зүүнбаян, Сайхандулаан сумын нутагт нэвтрүүлгээ цацдаг радио долгион юм. Мөн манай телевиз нийгэмд үйлчилсэн олон ажлуудыг санаачилсны нэг нь "Хүүхдийн ордноо сэргээх" ажлыг санаачлан зохион байгуулж байна.
Мөн тун удахгүй Сайншандчууддаа зориулан олон шинэ шинэ сюрприз барихаар бэлтгэж байна. Та бүхэн манай радио, телевизтэй холбоотой санал хүсэлтээ sbstvmn@yahoo.com хаягаар болон (01522)-22220 утсаар бидэнд илгээнэ үү.
"Сайншанд телевиз",
"Сайншанд ФМ 107,5" үргэлж тантай хамт.

Read More......
Oct 16, 2009 Posted in | | 0 Comments »